МОНГОЛ УЛС АМЬДРАЛЫН ТҮВШНИЙ ИНДЕКСЭЭР 76-Д ЖАГСАЖ БАЙНА

Дэлхийн мэдээ
Social Progress Index буюу Нийгмийн дэвшлийн индекс байгууллага 2020 оны дэлхийн улс орнуудын амьдралын чанарын талаарх судалгаагаа өнгөрөгч оны аравдугаар сард нийтэлжээ. Өөрөөр хэлбэл манай гаргийн 163 улс орны долоон тэрбум орчим хүн хэрхэн амьдарч байгааг гаргасан нь энэ. Тус байгууллага дэлхийн улс орнуудын нийгмийн дэвшил 10 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг ийн гаргадаг байна.
 
Энд тухайн улс орны нийгэм, байгаль орчны үзүүлэлт, эдийн засгийн хараат бус байдал, хүн амын амжиргааны түвшин, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдхүүн зэргийг харгалздаг байна. Нарийвчилбал иргэдийн худалдан авах чадвар, агаарын бохирдол, хүн амын орлого нь үл хөдлөх хөрөнгийн үнэтэй харьцах харьцаа, амжиргааны өртөг, аюулгүй байдал, эрүүлийг хамгаалах, боловсрол зэргийн индексийг тооцно.
 
Өнгөрсөн онд дэлхий дахиныг хамарсан COVID19-ийн цар тахал дэлхий дахины хөгжлийг арваад жилээр хойшлуулсан бол 2030 онд хүрэхээр төлөвлөсөн Тогтвортой хөгжлийн зорилтыг 2092 он хүртэл буюу 62 жилээр хойшлуулсан гэж зарим судлаач үзэж байгаа болохоор хүний хөгжил, амьдралын түвшний хувьд өнгөрсөн 2020 онд нэг том дэвшил гараагүй ч ямар нэг хэмжээгээр урагшилсан байна. Удахгүй 2030 онд хүрэх энэ зорилтыг 2015 онд Мянганы хөгжлийн зорилт гэдгээр баталсан юм. Зургаан жилийн өмнөх 2014 онтой харьцуулахад дэлхий дахинд амьдралын чанарын дундаж оноо 60.63 байснаа 64.24 болж өссөн байна. Харин 2011 онтой харьцуулбал хүний эрх, эрх чөлөө, хүртээмжтэй байдлын үзүүлэлт доошилсон бол хүрээлэн байгаа орчин, хувийн аюулгүй байдлын чанар зогсонги байдалд оржээ.
“Дэлхийн олонхи оронд хүрээлэн байгаа орчны болон хувь хүний эрхийн асуудлаар үндсэндээ ямар ч ахиц дэвшил гарсангүй” гэж Нийгмийн дэвшлийн индекс байгууллагын ерөнхий захирал Майкл Грин хэлсэн байна.
Амьдралын хамгийн өндөр чанартай 13 улс
1. Норвеги
2. Дани
3. Финлянд
4. Шинэ Зеланд
5. Швед
6. Швейцар
7. Канад
8. Австрали
9. Исланд
10. Нидерланд
11. Герман
12. Ирланд
13. Япон
 
Топ-13-т хараахан багтаагүй ч ард иргэд, хүн амын нь амьдралын чанар өндөр улсууд.
 
14. Люксембург
15. Австри
16. Бельги
17. Өмнөд Солонгос
18. Франц
19. Испани
20. Их Британия
21. Португали
22. Словени
23. Итали
24. Эстони
25. Чех
26. Кипр
27. Грек
28. АНУ
29. Сингапур
30. Мальт
31. Польш
32. Литва
33. Израиль
34. Чили
35. Латви
36. Словак
37. Коста Рика
38. Уругвай
 
Харин хүн амын нь амьдралын чанар доод түвшинд орж байгаа топ-25 улс
 
 
138. Экваторын Гвинеый
139. Умард Солонгос
140. Буркина-Фасо
141. Пакистан
142. Мозамбик
143. Мавритан
144. Гаити
145. Эфиоп
146. Жибути
147. Судан
148. Мадагаскар
149. Бүгд найрамдах Конго
150. Мали
151. Ангол
152. Гвиней-Бисау
153. Папуа Шинэ Гвиней
154. Гвиней
155. Афганистан
156. Ардчилсан Конго
157. Нигер
158. Бургунди
159. Сомали
160. Эритрей
161. Төв Африкийн БНУ
162. Чад
163. Өмнөд Судан
Сүүлийн 10 жилд хүн амын нь амжиргааны түвшин хамгийн хурдан дээшилж байгаа орноор хөгжиж байгаа орнууд ухайлбал Гамби, Эфиоп, Тунис улсууд орж байна.
Харин дэлхийн тэргүүлэгч орон гэдэг АНУ энэ шалгуурын гол гол үзүүлэлтүүдээр урагш ахилгүй уруудсаар байна. Энэ удаа АНУ нийгмийн дэвшлийн үзүүлэлтээрээ 28 дугаар байранд орж сүүлийн арван жилд нийгмийн дэвшлээрээ ухарч байгаа гурван орны нэгд орж байгаа юм.
 
Энэ үнэлгээгээр манай хөрш Орос 69 дүгээр байрт байгаа бол Хятад 100 дугаарт жагссан байна.
Монгол улс 71.01 оноогоор Суринамын ард, Доминканы бүгд найрамдах улсын өмнө 76 дугаарт жагсчээ.
 
2021 оны нэгдүгээр сарын 20. Лхагва. №006 (5411)
#МонголынМэдээСонин #Дэлхий