Зогсоолын өртэй гэх машины эзэн МОНГОЛООС ЗУГТААГҮЙ

Нийгэм, Эдийн засаг

“Шангрилла” төвийн авто зогсоолд гурван жил зогссон гэх хар өнгийн “LEXUS-570” загварын автомашины зогсоолын төлбөр 34 сая төгрөг боллоо гэдэг мэдээлэл өнөөдөр /2020.01.19/ цахим орчинд цацагдаж, түүний эзнийг нэр бүхий албан тушаалтан бий, түүнчлэн машины эзэн монголоос зугтсан гэдэг мэдээлэл олон нийтийн дунд явж эхэллээ.

Тиймээс дээрх мэдээлэлд бид FACT CHECK хийлээ.


-Машин 2018 оноос хойш тус зогсоолд зогсож байгаа гэдэг нь ХУДАЛ

- 8361-УНС арлын дугаартай “LEXUS-570” автомашин нь 2020 онд Монгол Улсын гаалиар орж ирсэн. 2020 оны аравдугаар сараас эхлэн дээрх арлын дугаарыг ашигласан. Тус дугаарыг өмнө нь өөр автомашинд ашиглаж байсан бүртгэл байна.

-“Шангрилла” төвийн авто зогсоолд удаан хугацаанд зогссоноос үүдэж, 34 сая төгрөгийн төлбөр гарсан гэдэг нь ЭРГЭЛЗЭЭТЭЙ

-Автомашины зогсоолын төлбөрийн тухайд "Шангрилла" төвийн мэдээллийн ажилтантай холбогдож, тодруулахад "Бидэнд тэр тухай мэдээлэл байхгүй. Анх хаанаас энэ мэдээ гарсныг мэдэхгүй байна" гэх хариулт өглөө. 

-Дээрх автомашины эзэмшигч нь төрийн өндөр дээд албан тушаалтан гэдэг нь ХУДАЛ

-БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Экс Ай Эн” гэх компанийн нэр дээр бүртгэлтэй байх ба даатгалаа тогтмолоо хийлгэж, татвараа төлж байжээ.

-Машины эзэн Монгол Улсаас зугтсан гэдэг нь ХУДАЛ

-Дээр дурдсанчилан, машин “Экс Ай Эн” компанийн нэр дээр байгаа. Компанийн захирал нь БНХАУ-ын иргэн Вү Сиаоли гэгч бөгөөд тэрбээр Монгол Улсаас гадагш гарсан гэх хилийн мэдээллийн бүртгэл олдсонгүй.