МЕССИ АНХНЫ УЛААН ХУУДАС АВЧ ТАЛБАЙГААС ХӨӨГДӨВ

Соёл урлаг, Спорт

Мессигийн Барса дахиад л бүтэлгүйтлээ. Уг нь тэд Испаний супер цомыг бараг л авчихаад байв. 

Финалд Атлетиктай таарчихаад байсан тэд 89’ дэх минут хүртэл 2:1 ээр хожиж явав. Нөгөө гоолдохгүй байсан нь Гризман нь 2 хийгээд л бүх зүйл санаснаар өрнөж байлаа. 

Гэтэл гэнэт л бүх зүйл орвонгоороо эргэж 90’ дээр нэг гоол алдаж нэмэлт цаг сунгахад 93 дээр нэмж нэгийг алдав, бүр болоогүй 120 дахь минутанд Месси Барсагийн төлөө анхны улаан хуудсаа хүртэж талбайг орхиод тоглолт дууслаа. 

Куманы баг лигтээ Атлетикогоос 2 тоглолт дутуу мөртлөө 7 оноо алдаж яваа бөгөөд энэ сэтгэлзүйгээ цомоор сэргээх гэсэн ч болсонгүй. 

Барсагийн тоглолт нэг л үлбэгэр, уйтгартай болоод удаж байна. Тэдэнд юу хэрэгтэй вэ? Барса яавал эргээд сэргэх вэ?