Х.БАТТУЛГА НЭР ДЭВШИХ ЭРХТЭй

Улс төр

 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно.  Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу?  гэх асуудлын эргэн тойронд саналын зөрүү их байгаа нь ажиглагддаг.

Тэгвэл  Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд  “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заажээ. Одоогийн Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн өмнөх өөрчлөгдсөн заалтаар сонгогдсон Ерөнхийлөгч.

Хамгийн товчхондоо бол одоо “50 нас хүрсэн хүнийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг анх удаа хэрэглэж 2021 онд сонгууль явуулна. Тэгэхээр парламентад суудалтай нам, намууд эвсч энэ болзлыг хангасан хэнийг ч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх, дэвших эрхтэй. Х.Баттулга нэр дэвшиж, сонгогдох эрхтэй.