"The Voice of Mongolia" ШОУ АЗИД ТЭРГҮҮЛЭВ

Соёл урлаг, Спорт

 “Монгол Телевиз” 25 дахь удаагийн Азийн телевизийн наадмаас "The Voice of Mongolia 2020" шоу нэвтрүүлгээрээ Шилдэг хөгжмийн нэвтрүүлэг номинацийн шагнал хүртжээ.

Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Asian Television Awards" 25 дахь удаагийн ёслолыг Сингапур улсад зохион байгуулсан юм. Тус наадамд Монгол Улсаас анх удаа “Монгол Телевиз” телевиз хоёр дахь жилдээ нэр дэвшиж, "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэг хоёр дахь удаагаа шагнал хүртэж байгаа аж.