ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС ХӨВСГӨЛ НУУРАНД ОРСОН ӨӨРЧЛӨЛТ

Бусад

Сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл хяналт шалгалтын ажлыг хийжээ. 

1. Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй аралын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглал хийлээ. 

Баруун эрэг дагуудаа мөс шахагдсан. Мөсний зузаан 80-85 см байна. 

2. Зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хөлдөхдөө хагарч хөлдөсний улмаас "орзон" ихтэй хөлдсөн байна. 

3. Эгийн нолын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүрлүү их хэмжээний мөс түрэгдсэн байна. Иймд гүүрэн дээгүүр анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна. 

ИРГЭДИЙН АНХААРАЛД:

 

ЗАМ ТОВЧЛОХ, ЦАГ ХУГАЦАА ХЭМНЭХ ҮҮДНЭЭС МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЪЯ!!!