1990-аад оны дундуур даа, нийслэлийн цагдаад Д.Майсүрэн гээд ёстой тэвхэлзсэн хурандаа байх. Жаахан орос маягийн царайтай гэмээр. Хэлтсийн дарга дүүргийн Цагдаагийн газрын дарга болохоор хэвлэл мэдээллийнхэн андахгүй, элдэв мэдээ энэ тэр авах гэж хаалгыг нь онголзуулж, утсыг нь хангинуулдаг, өөрөө ч өнөөгийн зарим нэгэн шиг хойш тавьж бултаж булзааруулалгүй бидэндээ тус болоод уриалгахан байдаг байж билээ. Энэ эрхэм чөлөөндөө гараад, дээр нь энэ хорио цээр гээд ойрд уулзаагүй байгаад саявтар нэгэнтээ уулзаж, урьд хожидыг дурсаж ярилцсан минь энэ.
-Дунд сургуулийн хүүхдүүд ихэвчлэн л эмч, багш болно гэсэн мөрөөдөлтэй л байдагсан. Өөрөө яаж яваад цагдаагийн хүн болчихов. Хуулийн сургууль төгссөн хүн өмгөөлөгч ч юм уу, захиргааны ажилтан болохыг хэн байг гэхэв?
-Дунд сургуульд байхдаа адал явдалт зохиол их уншиж, “Хаврын 17 учрал”, “Нохойтой дөрвөн танкчин” кинонууд үзээд “нохой хөтөлсөн мөрдөн байцаагч болно” гэж ангийнхандаа хөөрөн ярьдаг хүүхэд байлаа. Тэгээд л МУИС-ийн хуулийн анги төгсөөд цагдаад орсон. Төмөр замын цагдаагийн хэлтэст дэслэгч цолтой, мөрдөн байцаагчаар анх ажлын гараагаа эхэлж байлаа. Тэгсэн чинь нэг мэдсэн 45 жил ажиллачихсан л байх юм. Дэслэгчээс хурандаа хүртэл, ёстой энэ улстөрчдийн хэлдгээр хоёргүй сэтгэлээр зүтгэж дээ.
-Энэ 45 жилд тэгээд ямар алба хашиж вэ дээ?
-Албан тушаалын хувьд бол эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хэлтсийн дарга, газрын даргын ажил алба хашсан байх юм. Хамгийн сүүлд ЦЕГ-ын Шуурхай мэдээллийн төвийн даргын алба хашиж байгаад гавьяаны амралтдаа гарсан. Цагдаагийн ажил мэргэжлийн хувьд бол би ерөөсөө л эрүүгийн төлөөлөгч. Өөрөөр хэлбэл эрүүгийн хүнд ноцтой буюу хүн амь, хүчингийн хэрэг мөрдөн шалгах ажлыг хийж явлаа.
-Эзэн холбогдогч нь мэдэгдэхгүй, нуугдчихсан хэргийг илрүүлэхэд хөндлөнгийн хүнд бол “яаж олдог юм бол” гэмээр огт ойлгомжгүй байдаг. Ямар ч барих барьцгүй хэрэг дээр та нар яаж ажилладаг юм бэ?
-Бид хэргийн газарт түрүүлж л очиж байгаагаас биш ялгаагүй л гэмт хэрэгтэн хэн бэ гэдгийг огт мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээд л 20-30 хувилбар дэвшүүлээд тэр бүхнийгээ шалгаад, огт бишийг нь орхиод л явдаг юм даа. Тодорхой байгаа баримт хамгийн жижиг мэдээлэл, сэжүүрийг барьж аваад л “ийм юм биш байгаа” гээд хөөгөөд явна гэсэн үг.
-Гэмт хэрэг илрүүлэх, мөрдөх хугацаа гэж байдаг байсан байх. Тэгээд амжих уу?
-Амжуулахын төлөө л ажиллана шүү дээ. Тун болохгүй бол прокуророос зөвшөөрөл авч байж хугацаа сунгана. Бүхнийг хуулийн дагуу хийж гүйцэтгэдэг байсан шүү. Хатуу ч байсан, хуулийнхан шударга ч байсан даа.
-Сэтгүүлч хүн бол төчнөөн сурвалжлага, нийтлэл бичсэн гэдэг шиг өөрийн тань хувьд олон хэрэг илрүүлсэн үү?
-Хүн амины олон ч хэрэг илрүүлсэн дээ. Тоолж тооцоолж байсангүй. Хүний алтан амь хөнөөнө гэдэг аймаар... Хэргийн газарт очиход нүд халтирмаар юм ч зөндөө. Миний мөрдсөн хэргүүдээс гурван гэмт хэрэгтэн хуулийн дээд хэмжээ, цаазаар авах ял авч байсан.
-Алив гэмт хэрэг, ялангуяа хүн амины гэмт хэрэгт криминалистикийн шинжилгээ маш чухал байх. Өөрийг тань алба хашиж байх үед энэ алба хэр бэхэжсэн байсан бэ?
-Сайн байсан шүү. Лавлагаа, гэмт хэрэгтнүүдийн судалгаа, сан ч сайн байсан. Хамгийн гол нь мэргэжилтнүүд сайн байсан. 1970-аад оны дундуур төмөр замын вокзалын цэцэрлэгт гурван хүнийг буудаж амийг нь хөнөөсөн гэмт хэрэг гарсан. Хэргийн газарт очсон шинжээч хошууч Моюу “энэ хэрэг урьд шөнө 21-22 цагийн үед гарсан байна” гэхэд тэнд хараад зогсч байсан хүмүүсийн нэг нь “хуцдаг п-а вэ” гэсэн байдаг. Түүнийг барихад л гэмт хэрэгтэн яг байсан даа.
-Зохиолчдыг нэг зохиолоор нь нэрлэж ярьдаг. Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” гэхчлэн. Майсүрэнгийн гэж нэрлэгддэг, өөрийн тань илрүүлсэн хамгийн ноцтой хэрэг гэвэл?
-1980-аад оны эхээр дээ. Төмөр замд орон сууцны хонгилд нэг эмэгтэй, амь тавьж байхад нь хүчирхийлсэн аймшигт хэрэг гарсан. Шинжээч л тэгж байгаа юм шүү дээ. Ёстой монголд урьд хожид гарч байгаагүй ийм зэрлэг хэргийг гадны хүн л үйлдсэн байх гээд чөлөө зөвшөөрөлтэй байсан энэ тэр орос цэргүүдийг баргийг нь шалгасан. Биш юм аа. Тэгж байтал тэр хавьд явж байсан гурван гэрч хэрэгтнийг харсан байдаг юм. Зураач Байдыгаар ам зураг гаргуулав. Тэгээд л ямар ч байсан орос биш, хулгайч дээрэмчин ч биш, нэлээд цэмцгэр сэхээтэн хүн байна гээд хайж эхэлсэн. Хаа гэж хайхав, залуучууд олноор цуглараха нэг том арга хэмжээ зохион байгуулъя гэж байтал азаар Чехословакийн эстрад ирж Үйлдвэрчний соёлын ордонд тоглох болсон. Гэрчүүдээ билет таслагч болгоод, бид алсаас хараад байж байтал яг ороод ирсэн дээ. Тэгээд л барьсан. Үнэхээр мэргэжлийн хөгжимчин сэхээтэн хүн байсан. Хохирогч 35 настай, гэмт этгээд 21 настай залуу байсан. Ингээд ярихад богинохон түүх ч гэлээ өчнөөн их ажил болж, хэдэн арван хоног хөөцөлдөж байж сая гэмт хэрэгтнээ барьж аваад л нэг гүн амьсгаа авна шүү дээ. Хохирогчийн нэрээр Цэцэгмаагийн хэрэг гээд нэрлэчихсэн хэрэг л дээ. Цагдаагийнхан дунд бол Майсүрэнгийн нэрээр яригддаг юм гэсэн.
-Жаахан таагүй санагдаж болох асуулт. Эрүүгийн төлөөлөгчөөс Газрын дарга, дэслэгчээс хурандаа хүртэл ахиж. Өөрийн чинь хөдөлмөрлөсөн нэлээд жил 1990 оноос хойш. Нутаг нуга, танил талаа дэргэдээ авч дэвшүүлдэг болсон тэр үед бүүр дээшээ ахиж болоогүй юу.....?
-Сонирхолтой асуулт. 1996 оноос хойш манай 10 жилийн, Их сургуулийн ангийн дөрвөн ч хүн Хуульзүйн сайдын алба хашсан байдаг юм. Энд Ж.Амарсанаа хоёр удаа, Д.Ганболд, С.Батчулуун, Л.Цог нар манай салбарын сайд байж дээ. Тэр цагийнхаар гэдэг юм уу, өнөөгийнхөөр гэдэг юм уу “би ангийн найз, сайдынхаа хаалгыг нэг удаа татаад ороход” нэг их генерал энэ тэрээ байг гэхэд Дүүргийн цагдаагийн газрын даргаас арай дээгүүр албанд очиж болох байсан л даа. Даанч надад тийм зан байсангүй, нэг муу шударга ч гэх юм уу, даруухан ч гэх юм уу, эсвэл бүүр тэнэг л хүн дээ.
-Цагдаагийн ажилтан, тэр дундаа эрүүгийн төлөөлөгч ёстой цаг наргүй ажил байх аа.... Энэ мөрдөн байцаагчийн ар тал гэж ямар хүн байна?
-Гэр бүлийн хүн Орхон маань Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын багш. Монголд 1944 онд генерал цол бий болоод анхны 11 генералын нэг хошууч генерал Балдангийн охин. Өнгөрсөн 45 жилд мөрдөн байцаагчийн ар тал, энэ айлыг авч яваа хүн. Тэр бүх цаг хугацаанд би шинэ жил, цагаан сар гээд баяр ёслолоор тун цөөхөн удаа гэртээ байсан юм шүү дээ. Хүү охин хоёртой. Хүү цэргийн хүн, охин бизнесийн. Миний аав болохоор уг нь багш хүн. Дугаржав гэж нийслэл хотын орлогч хүртэл алба хашиж явсан хүн байсан, манай удамд цагдаа л байсангүй.
-Нэг нь урлаг уран сайхны нэг их гэгээлэг ажилтай, нэг нь гэмт хэрэгтний араас, нэг үгээр хэлэхэд муу юмны хойноос хөөцөлдөөд л....
-Үгүй, тэгээд харилцан бие биенээ ойлгоод, нэг нэгнийхээ ажил мэргэжлийг хүндэтгээд ёстой нөгөө санаа сайхан бол заяа сайхан гээд явахаар чинь бүүр эв эеэ олоод явна шүү дээ. Тэгээд ч миний ажил чинь бас л муу муухайг илрүүлж цээрлүүлэх гэсэн сайн сайхан үйлс шүү дээ. Миний ажлыг үнэхээр ойлгодог хүн. Цагдаагийн ажилтан чинь сэжигтний ч юм уу, гэрч, мэдээлэгчийн утасны дугаар, янз бүрийн баримт энэ тэр халаасалчихсан байх нь бий. Манай гэргий миний халаасыг нэг удаа ч уудалж байгаагүй, өнөө ч яг тэр хэвээрээ шүү дээ. Жижиг юм шиг атлаа, миний ажлыг мэдэж ойлгодгийн л нэг жишээ.
-Тэр цагт алба ажилдаа үнэнч, нийгэм ч шударга байж дээ?
-Тэгэлгүй яахав. 100 төгрөг хулгайлсан хүн чинь Эрүүгийн хуулийн 64-ийн А гэсэн зүйл ангиар нэг жилийн хорих юм уу, тэнсэн харгалзах ял авна шүү дээ. Манай цагдаагийн ажилтан Д гэгч 25-ын үзэг бэлгэнд аваад л хэрэгт орж байлаа шүү дээ. Хурандаа цолтой хүн шүү дээ...
Бүр сонин нэг жишээ хэлчих үү.... Цагдаагийнхны дунд тэмцээн болоод би нярваас хэдэн теннисний бөмбөг хүлээж авчээ. Тэгтэл жилийн эцэст надад гурван төгрөгийн төлбөр гарчихаж. Тэгэхнээ нэг теннисний бөмбөг хагалсан ч юм уу, юутай ч би буцааж тушаагаагүй өнгөрч л дээ. Түүнийг гурав нугалан төлүүлж байсан нь тэр. Би чинь улсыг нэг төгрөгийн теннисний бөмбөгөөр хохироох дөхсөн хүн шүү дээ. Гэхдээ гурав нугалаад төлсөөн.
Хэрэгтэн сэжигтнээс хурааж авсан эд зүйлийг ч яс бүртгэж данслаад хожим нь эргүүлж өгдөг. Зарим гэмт хэрэгтнээс 55 мөнгө хураан авсан гэж гарын үсэг зуруулаад хүлээлгэн өгч байсан баримт ч байдаг л юм. Үүнийг би өөрийн албаныхандаа, ялангуяа залуустаа үзүүлж, бармт, нотолгоогүйгээр хэн нэгнээс эд зүйл огт хурааж авч болохгүй. Бид гартаа баримттай, гаднаа хуультай байж л ажиллах учиртай гэж үргэлж захидаг юм.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
2021 оны нэгдүгээр сарын 18. Даваа. №005 (5410)
44 Сэтгэгдэл
buy ivermectin 3mg online - buy ivermectin 3mg online carbamazepine 200mg uk
buy promethazine 25mg - brand promethazine lincomycin over the counter
order provigil for sale - epivir for sale buy cheap generic epivir
valif pills proceed - order sustiva online buy sinemet 20mg for sale
eriacta troll - sildigra investigation forzest suspicious
гѓ—гѓ¬гѓ‰гѓ‹гѓійЂљиІ©гЃЉгЃ™гЃ™г‚Ѓ - гѓ‰г‚シサイクリン гЃ®иіје…Ґ г‚ўг‚ュテインジェネリック йЂљиІ©
гѓ—гѓ¬гѓ‰гѓ‹гѓі гЃЉгЃ™гЃ™г‚Ѓ - г‚ўгѓўг‚г‚·г‚·гѓЄгѓігЃЇи–¬е±ЂгЃ§иІ·гЃ€г‚‹пјџ г‚ўг‚ёг‚№гѓгѓћг‚¤г‚·гѓігЃЇи–¬е±ЂгЃ§иІ·гЃ€г‚‹пјџ
シルデナフィル どこで買える - バイアグラ通販で買えますか タダラフィルの飲み方と効果
buy dostinex no prescription - how to get cabergoline without a prescription buy alesse pill
estrace ca - arimidex without prescription arimidex pills
order generic aygestin - where can i buy lumigan order yasmin sale
alendronate 70mg sale - buy pilex generic order medroxyprogesterone 10mg generic
buy prometrium generic - progesterone 200mg ca generic clomiphene
buy capecitabine 500mg online cheap - order ponstel cheap danocrine
zyban over the counter - orlistat ca where can i buy shuddha guggulu
order provigil 200mg without prescription - melatonin online order melatonin 3 mg for sale
order generic eurax - order bactroban ointment for sale purchase aczone gel
hyzaar over the counter - order cozaar 25mg without prescription cephalexin over the counter
buy generic clindamycin - buy indocin capsule order indocin 75mg capsule
purchase amoxiclav pills - synthroid 75mcg pill buy generic levothyroxine for sale
metronidazole cheap - order cenforce sale cenforce 50mg oral
cheap betamethasone 20gm - differin usa oral benoquin
order generic permethrin - retin order buy tretinoin for sale
deltasone buy online - buy elimite creams order permethrin online
buy accutane pills - deltasone cost buy deltasone online
buy cefdinir 300mg sale -  clindamycin canada
artane over the counter - buy cheap emulgel where can i buy diclofenac gel
buy generic cyproheptadine online - buy tizanidine for sale tizanidine for sale
meloxicam 15mg over the counter - ketorolac without prescription toradol cheap
baclofen cheap - buy piroxicam without prescription feldene 20 mg ca
brand voveran - purchase voveran without prescription order nimodipine for sale
pyridostigmine where to buy - imitrex 25mg usa azathioprine 50mg pill
order rumalaya for sale - buy rumalaya without a prescription buy generic elavil
cambia oral - order voltaren 100mg without prescription generic aspirin
colospa medication - purchase etoricoxib without prescription cilostazol 100 mg us
celebrex ca - buy cheap urispas buy indomethacin 75mg
buy generic probenecid 500mg - etodolac sale tegretol 400mg without prescription
gabapentin cost - sulfasalazine uk sulfasalazine 500mg pill
buy besifloxacin eye drops for sale - buy carbocisteine no prescription cheap sildamax pills
purchase lasuna online - order lasuna buy himcolin online
order lipitor 10mg generic where to buy atorvastatin without a prescription order atorvastatin 80mg sale
cheap tadalafil sale online cialis over the counter ed pills that work
Отрочество
скільки триватиме війна в україні скільки триватиме війна в україні скільки триватиме війна