Ж.БАЙДЕНЫ ЯЛАЛТЫГ ТҮҮЧЭЭЛЭХ МОНГОЛ ХҮҮ

Дэлхийн мэдээ
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 17-ны өдөр болно. Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавихаар болжээ. АНУ-ын Никелодеон сувгийн All That шоуны залуу жүжигчин С.Чингүүн уг үйл ажиллагаанд оролцох урилга авсан байна. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Nickelodeon, Time for Kids болон Time сэтгүүлийн хамтран зохион байгуулсан 2021 оны “Дэлхийн оны шилдэг хүүхэд шалгаруулах” /”Kid of the year”/ телевизийн тусгай нэвтрүүлэгт шүүгчээр оролцсон юм.