“ОВЖИН ЗАЛУУС” ХАМГИЙН ИХ ҮЗЭГЧТЭЙ КИНО

Соёл урлаг, Спорт

“Жентельмены удачи” буюу “Овжин залуус” гэдэг энэ инээдмийн киног найруулагч Александр Серыйн найруулгаар  Зөвлөлт холбоот улсын “Мосфильм“ студи 1971 онд бүтээсэн байна. 

Хамгийн сонирхолтой нь энэ кино ердөө 1972 он гэхэд л зөвлөлтийн кино прокатаар 65 сая хүн үзсэн гэдэг. Зөвлөлтийн кинонуудаас хамгийн алдартай бүтээлийн нэгд ордог энэ киног үзэгчид үзээд үзээд уйдахгүйн зэрэгцээ, олон үг хэлц нь өнөөдөр хэлц үг болон амнаас ам дамжин хэлэгдсээр байгаа юм. 

Үйл явдал

Гурван гэмт хэрэгтэн Дундад Азид ажиллаж байсан археологийн экспедицээс Александр Македонскийн алтан дуулгыг хулгайлж авснаар кино эхэлнэ. Гэмт хэрэгтнүүд хэн болохыг цагдаагийнхан шинжилгээний ангийн ахлагч профессор Николай Георгиевич Мальцевт хэлчихээд байтал тэрээр автобусанд гэмт хэргийн толгойлогч “доцент” хочтой Александр Александрович Белайтэй яг адилхан хүнтэй таарсан нь  нийслэлийн нэгэн цэцэрлэгийн эрхлэгч Евгений Иванович Трошкин гэгч ажил хэрэгч, хариуцлагатай нэгэн байна. 

Ингээд гурван гэмт хэрэгтнийг олж шийтгэн шоронд илгээсэн ч дуулгыг олоогүй болохоор хоёр дагуулыг нь тусгаарлан Трошкиныг “доцент” болгон илгээж мэдээлэл авахаар  зохион байгуулж, энэ нь бүтэлгүйтсээр эцэст нь жинхэнэ “доцент” оргож нэг юм дуулгаа олох үеэр бүгд нэг дор цугларан цагдаагийнхан “доцент”-ыг баривчилж, эрдэмтэд дуулгаа авч байгаагаар кино төгсөнө. 

Зохиолчдын санаа

Зохиолч Георгий Данелий, Виктор Токарев нар уран сайхны зөвлөлд киноныхоо зохиолыг анх өгөхдөө “Бид манай инээдмийн киноны нэртэй жүжигчид болох Евгений Леонов,  Юрий Никулин, Савелий Крамаров, Андре Миронов, Ролан Быков нарыг оролцуулан дараах кино бүтээх гэж байна” гэж байсан гэнэ. Харин найруулагч Серый дүрүүдээ ингэж сонгосон 

Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Сан Саныч Белый, Евгений Трошкинд  зөвлөлтийн зөвлөлтийн жүжигчин Евгений  Павлович Леонов /хожим нь ЗХУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагнал хүртсэн/ тоглосон бол түүний хамсаатан хоёр гэмт хэрэгтэн болох “Хадуур” Ермаковт Савелий Крамаров,  “уйтгар”  Шереметьевт Георгий Вицин тоглосон. Эднийг дагаж шоронгоос оргодог, өөр нэг инээдтэй дүр бол бензиний түгээгч байхдаа тэмээний шээс хольж борлуулсан хэргээр ганц жилийн ял эдэлж байсан Василий Алибабаевич Али-Бабад Раднэр Муратов тоглосон байдаг. 

Кино бүтээсэн түүх

Киноны зургийг 1970 оны аранхоёрдугаар сард авч эхэлсэн байна. Найруулагч Александр Серый өөрөө хоригдлуудтай уулзаж гэмт хэрэгтнүүдийн үг хэллэгийг судалсан гэдэг. Ингээд зохиолч Георгий Данелия киноныхоо  зохиолыг Виктор Токаревтой хамтран бичсэнийг Улсын киноны газар дуртайяа хүлээн авч төлөвлөгөөнд оруулсан байна. Улмаар найруулагч жүжигчдээ жинхэнэ инээдмийн сор жүжигчдээр зөв сонгосон нь кино амжилттай болох эхлэл болжээ.

Зураг авсан нь

Киноны зургийг  Москва, Узбекийн Самарканд орчимд авсан байна. Хуурамч “доцент” дагуул хоёр хэрэгтэнтэйгээ уулздаг шоронгийн зургийг Самакандын ойролцоох Каттакурганы засан хүмүүжүүлэх төвд авсан бол профессорын зуслан дээрх зургийг Серебряный борт авсан байна. Энэ нь кино зургийн багийн нэгнийх нь зуслангийн байшин гэнэ. 

Зохиогч Георгий Данелия кино бүтээхэд уран сайхны удирдагчаар оролцсон гэдэг. Ингээд кино 1971 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Россия” кино театрт анх гарч, цааш нь бүх кино театруудад гарсан ч танхим үзэгчдээр ямагт дүүрэн байж тасалбар нь олдохгүй байсан гэнэ.

Киног үзээд тэр үеийн Дотоод хэргийн сайд Николай Щелоков нулимсаа гартал инээсэн гэдэг. Шоронгийн гэмт хэрэгтнүүдийн бүдүүлэг үг хэллэг их байсан болохоор төрийн тэргүүн Леонид Брежневт киногоо үзүүлэхдээ зарим хэсэгт нь зургийг зогсоож өнгөрөөсөн гэнэ. 

Кино дэлгэцэнд гарсны 35 жилийн ойгоор 2016 оны дөрөвдүгээр сард казахын Жамбул нэртэй байсан Тараза хотын зах дээр  киноны баатрууд болох Доцент, Хадуур, Василий Алибабаевич гуравт зориулсан хөшөө босгосон байснаа хожим нь Уйтгарыг бас нэгтгэсэн байна. 

Жүжигчин Евгений Леоновын Доцент-Трошкины дүр бүхий хөшөөг Москвад босгохдоо Доцентыг халзанаар дүрсэлж алдаа гаргасан байна. Уг нь кинон дээрээ бол доцент нь халимагтай, цэцэрлэгийн эрхлэгч Трошкин нь халзан байдаг билээ. 

2015 онд энэ хөшөөний төмөр хийцийг хулгайч нар тоносныг 2016 онд сэргээн засварласан байна.