АНУ-ЫН БҮХ МУЖИД ЭСЭРГҮҮЦЭЛ ГАРЧ МАГАДГҮЙ

Дэлхийн мэдээ

АНУ-ын сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр америкийн бүхий л мужид хэт даврагчид зэвсэгт эсэргүүцэл өрнүүлж магадгүй гэж хууль сахиулах байгууллагууд, Холбооны мөрдөх товчоонд мэдээллээ хэмээн evo-rus.com сайт дамжуулжээ. 

Холбооны мөрдөх товчоонд ийм тайлан ирсэн талаар Yahoo News,  ABC-ийн сэтгүүлчид ч мэдээлсэн байна. Холбооны мөрдөх товчооны үзэж байгаагаар бол эсэргүүцлийн ийм хөдөлгөөнд засгийн газрын эсрэг хэт барууны либертарианы Boogaloo bois хөдөлгөөний талынхан  бэлтгэж байж магадгүй гэнэ. 

Тэд нэгдүгээр сарын 17-нд  бүх үндэстний зэвсэгт маршаа Капитолын толгод болоод америкийн бүх 50 мужид нэгэнзэрэг эхлүүлэхийг хүсч байгаа гэнэ. ХМТ-ны баримт бичигт эсэргүүцлийн энэ хөдөлгөөнд оролцох хүний тоог дурдаагүй байна.