ИНДОНЕЗИД ГАЗАР ХӨДӨЛЖ 35 ХҮН НАС БАРЛАА

Дэлхийн мэдээ

Индонезийн Баруун Сулавеси мужид энэ сарын 15-ны өглөөгүүр  газар 6.2 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 35 хүн амь алдаж, 637 хүн бэртэж гэмтжээ хэмээн ТАСС агентлаг мэдээллээ. 300 гаруй барилга байшин нурж гэмтэн, холбоо харилцаа, цахилгаан эрчим хүч тасалдан эрх баригчид гамшгийн бүсээс 15 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. 

Газар хөдлөлийн төв нь Маджен районоос баруун хойш зургаан км-т газрын гүнд 10 км-т байсан байна. Нэгдүгээр сарын 15-ны өдөр нийтдээ 298 удаа доргилт, чичирхийлэл давтагдсан байна.