ХҮҮХДИЙН МӨНГӨНӨӨС БОЛЖ НИДЕРЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЛОО

Дэлхийн мэдээ

Өнгөрсөн 2020 оны сүүлчээр Нидерландын засгийн газраас хүүхдэд өгч байгаа мөнгөн дэмжлэгийг хэрхэн олгож байгаад шалгалт хийхэд бараг 9000 мянган өрхөд төрийн энэ дэмжлэгийг үндэслэлгүйгээр олгож байна гэсэн дүгнэлт гарчээ. 

Иймд эрх баригчид энэ мөнгийг буруу олгосон байна, эргүүлж өг хэмээн шаардсан нь Засгийн газрын танхим бүрэн бүрэлдхүүнээрээ огцрох шалтгаан болсон байна. Хүүхдийн мөнгийг ийн буруу олгосонд Засгийн газар, төрийн албан хаагчид парламентын гишүүд буруутай гэж байна. 

Үүнээс үүдээд Нидерладын Ерөнхий сайд Марк Рютте Засгийн газар танхимаараа огцрох албан ёсны хүсэлтээ хаан Виллем-Александрт хүргүүлжээ. 

Нидерландад бүх нийтийн сонгууль гуравдугаар сарын 17-нд болох хүртэл энэ засгийн газар коронавирусын халдварын тархалтын эсрэг тэмцэх  ажлаа үргэлжлүүлэх юм.