ОХУ, НЭЭЛТТЭЙ ТЭНГЭРИЙН ГЭРЭЭНЭЭС ГАРЧ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

Дэлхийн мэдээ

Орос улс нээлттэй тэнгэрийн асуудлаарх олон улсын гэрээнээс гарч байгаагаа Гадаад хэргийн яам нь мэдэгдсэн байна. ГХЯ-ны сайтад  нийтэлсэн мэдээнд энэ гэрээнээс АНУ гарахаар шийдвэрлэсэн нь оролцогч талуудын эрх ашгийн тэнцвэрийг алдагдуулж, “аюулгүй байдал, харилцан итгэлцлийн хөшүүрэг болсон” гэрээний үүргийг эвдэхэд хүрч байгаа учраас гэж тэмдэглэжээ. “Оросын тал шинэ нөхцөл байдалд энэ гэрээний үйлчлэлийг тодорхой болгох, суурь нөхцөлийг боловсронгуй болгох  талаар маш тодорхой саналууд тавьсан. Харамсалтай нь энэ бүхнийг АНУ болон холбоотнууд нь  хүлээн авсангүй” гэж Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. 

Улс орнууд зэвсэгт хүчний болон, цэргийн үйл ажиллагааны талаарх мэдээллээ нээлттэй солилцдог байх Нээлттэй тэнгэрийн асуудлаар энэ гэрээг Хүйтэн дайны дараа Европ дахь итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор 1992 онд байгуулж 34 улс орон нэгдсэн  юм.. 

Өнгөрөгч 2020 оны тавдугаар сарын сүүлчээр АНУ-ын  ерөнхийлөгч Дональд Трамп тус улс энэ гэрээнээс гарч байгаагаа мэдэгдэж энэ нь арвангнэгдүгээр сарын 22-нд хүчин төгөлдөр болсон юм.