Бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

Нийгэм, Эдийн засаг
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, бэлтгэл, дадлага сургуулилтын орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч, тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна.

Энэ хүрээнд ангийн байрлалын хашааг шинэчлэх болон тавиулангийн иж бүрэн засварын ажлыг эхлүүллээ.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан блок үйлдвэрлэн хийж байгаа юм гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.