НУЛИМС ДУСЛУУЛСАН ТҮҮХ

Соёл урлаг, Спорт

Коби Брайнт Тони Алленг түүнтэй тулж байсан хамгийн шилдэг хамгаалагч гэж хэлж байсныг бид мэднэ. Тэгвэл үүнтэй холбоотой сонирхолтой түүхийг хуваалцья. 

Аллен унтахдаа ч, сэрэхдээ ч, тоглолтод ирэх үедээ ч Кобиг хамгаалах тухай л боддог байж. 

Лигт өнгөрүүлсэн 12 жилийн хугацаанд тэд хоорондоо нэг ч үг сольж үзээгүй ч нэг өдөр Коби түүнд өөрийн нэрийн пүүзээ явуулахад Аллен нулимсаа тэвчиж чадаагүй уйлжээ. 

“Би 40 оноо авч чадахгүй, би бусад шиг гоёмсог кроссовер бас трипле степбек хийж чадахгүй. Би зөвхөн хамгаалдаг, би үүнийг л хийдэг. Түүнийг надад өөрийн нэрийн пүүзээ явуулахад надад үнэхээр онцгой мэдрэмж төрсөн. Нойргүй хөдөлмөрлөсөн өдрүүд, шаргуу бэлтгэл сургуулилтыг минь үнэлсэн мөч байсан юм” 

Коби өгсөн пүүзэн дээрээ: 

“Бид хоёр нэг төрлийн хүмүүс” 

2 өдрийн дараа Гриззлес баг тэдний тэврэлдсэн зургийг хальсанд буулгаж авч чадсан байна. 

Аллен: “Тоглолтын дараа би тэр зургийг 20 минут харж зогссон. Дасгалжуулагч маань үг хэлж байсан ч би юу ч сонсоогүй. Кобиг намайг мэддэг ч үгүй гэж бодож байсан үе байсан ч одоо тэр намайг тэвэрч байна шүү дээ”