ХӨВСГӨЛИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨС ЭРХҮҮГИЙН ОРОН СУУЦАНД ЦУУРАЛТ ҮҮСЭВ

Бусад

ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Игорь Кобзев “Маш олон иргэнээс байшин, барилгын хана цуурлаа гэсэн гомдол ирсэн. Бид ажлын хэсэг байгуулж, шалгалт хийлээ. Одоогийн байдлаар дөрвөн барилгын хананд хагарал, цуурал үүссэн нь тогтоогдсон. Дөрвөн байшинд нэмэлт шалгалт хийх шаардлагатай байгаа. Өнөөдөр ажлын хэсэг хуралдаж, цууралттай бүх барилгыг танилцуулна. Ингээд засварын ажилд орно” гэж мэдээлсэн байна.