"ЭНХСАРАН" СУВИЛАЛ, БЗД-ИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗАРИМ АЖИЛТАНД ХЭРЭГ БҮРТГЭЛТ ХИЙЖ ЭХЭЛЖ БАЙНА

Эрэн сурвалжлах

 Монгол улсад Коронавирусийн халдвар Энхсаран сувилалаас алдсан. Тиймээс тус сувиллын 11 албан тушаалтныг шалгаж байгаа гэсэн. Ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудыг мөн шалгаж байгаа гэж УОК-оос мэдэгдсэн. Ямар үндэслэлээр, ямар албан тушаалтнуудыг шалгаж байгаа вэ гэх сэтгүүлчийн асуултанд:  

Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга ерөнхий прокурорын туслах прокурор Ариунболд "Энхсаран сувилал болон Баянзүрх дүүргийн  эмнэлгийнёалба хаагчдад хариуцлага тооцох тухай асуудалд одоогоор цагдаагийн байгууллага, хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгээд явж байна. Прокурорын хяналтан дор дөнгөж хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ