НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АГААРЫН БОХИРДОЛ ХАМГИЙН ИХ БАЙНА

Эрэн сурвалжлах

Өнөөдөр өглөө /2021.01.12/ байдлаар Баянгол, Сонгинохайрхан дүүрэг орчимд агаар бохирдолтой байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдийн мэдээгээр, “Баянхошуу”-нд агаарын чанарын индекс 266, “нэгдүгээр” хороололд 221, “баруун дөрвөн зам” орчимд 255, “МҮОНРТ”-ийн орчимд 205-ыг  зааж байгаа нь бохирдолтой байгааг илтгэж байгаа юм.

Харин “Ургах наран”, “100 айл” орчмоор агаарын чанарын индекс 174-192 буюу бага бохирдолтой байгаа бол “Монгол газар”-т хамгийн их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 396-г зааж  байна. Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. Харин 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.