Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Нийгэм, Эдийн засаг

Иргэдийн эрэлт хэрэгцээ их байдаг ч  санхүүгийн асуудлын улмаас  орон сууц худалдаж авч чаддаггүй.  Үүнтэй уялдан барилгын компаниудын хөрөнгө ч царцанг байдаг.  Иймд иргэдийн болон барилгын компаниудын асуудлыг давхар шийдэн нийслэлийн удирдлагууд гэр хорооллын 220 мянган айл өрхийг богино хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

Нийслэл хотын иргэн бүр тодорхой шалгуурын дагуу түрээслээд өмчлөх энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой ажээ. Одоогийн байдлаар түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт 35 мянган иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа бөгөөд иргэдийг үе шаттай, дараалалтайгаар хөтөлбөрт хамруулах юм байна.

Харин иргэд сонголтоо хийсний дараа, дараах байдлаар сар бүр төлөлт хийх аж.

  • 50 метр квадрат орон сууцанд сар бүр 394 000 төгрөг,
  • 60 метр квадрат бол сар бүр 490 000 төгрөг,
  • 70 метр квадратад 690 000 төгрөгийг төлж, түрээслээд өмчлөх байдлаар орон

 

сууцтай болох боломж бий. Мөн иргэн сар бүр илүү төлөлт хийж, орон сууцаа богино хугацаанд өмчлөх эрх нь ч нээлттэй ажээ.