АЧААНЫ ВАГОНЫ ХИЛ ДЭЭР ЗОГСОХ ХУГАЦААГ ХОЁР ЦАГААР БОГИНОСГОЖЭЭ

Нийгэм, Эдийн засаг

“Улаанбаатар төмөр зам” ХНН, БНХАУ-ын Хөх хотын төмөр зам, Эрээн өртөөтэй хурал хийж, Замын-Үүд, Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэхэд анхаарч, зүтгүүрийн кабиныг лацдан, хил дээрх галт тэрэгний зогсолт гурван цаг байсныг нэг цаг таван минут хүртэл богиносгожээ.

Ачаа илгээгч, хүлээн авагч нартай шуурхай ажилласнаар Эрээн өртөөнд хуримтлагдсан хөлдүү төмрийн хүдэртэй галт тэргүүдийг богино хугацаанд сулласныг ЗТХЯ-наас мэдээлэв.

Импортын ачааг Эрээн өртөөнд авто машинаас шилжүүлэн ачиж эхэлсэн бөгөөд Эрээн өртөөнд өргөн, нарийн царигаар 231 галт тэргэнд ачаа тээвэрлэв. Түүнчлэн, Бор-Өндөрийн уурхайгаас экспортод 2307 галт тэрэг бүтээгдэхүүн тээвэрлэжээ.

Замын-Үүдийн ложистикийн талбайн сондгой чиглэлийн транзит чингэлгийн хуримтлалыг  тодорхой хэмжээнд бууруулжээ.