"PFIZER", "MODERNA", "ASTRAZENECA" ВАКЦИНЫГ МОНГОЛ УЛС БҮРТГЭЖ АВЧЭЭ

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Өнөөдрийн байдлаар есөн төрлийн вакциныг 41 орны 24 000 сая гаруй хүнд хийсэн байна. ДЭМБ-аас 12 дугаар сарын 31-нд "Файзер" үйлдвэрийн вакциныг түргэвчилсэн байдлаар бүртгэсэн. Манай улсын хувьд дархлаажуулалтын хуультай. Өнгөрсөн хугацаанд коронавирусийн эсрэг "Pfizer", "Moderna", "AstraZeneca" гэсэн гурван гол вакцин үйлдвэрлэгдэн гарсан. Тэгвэл эдгээр гурван үйлдвэрийн вакциныг өнөөдөр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж авлаа.

Вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр манай улсад байдаггүй. Тиймээс коронавирусийн эсрэг дархлаажуулалтын үеэр иргэдээ вакцины бүртгэлийн дэвтэртэй болгоход анхаарч ажиллаж байна. Вакциныг нэн тэргүүнд өндөр эрсдэлтэй байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад, дараагийн ээлжид халдвар авах өндөр эрсдэлтэй өндөр настнууд, архаг суурь өвчтэй хүмүүсээ дархлаажуулах гэгчлэн үндэсний төлөвлөгөөгөө баталсан" гэлээ.