МАН ИХ ХУРЛААРАА ДҮРМЭЭ ӨӨРЧИЛНӨ

Улс төр

МАН VIII бага хурлаа цахимаар хийв.

 

Тус хурлаар МАН-ын 30 дугаар их хурлын товыг гуравдугаар сарын 1-нд зохион байгуулах санал гарчээ. 

Гуравдугаар сарын 1-нд МАН-ын үүсгэн байгуулагдаж байсан өдөр бөгөөд тус хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг мөн хэлэлцэх юм байна.

Бага хуралд нийслэл хот, 21 аймаг, 330 сумаас гишүүд нь онлайнаар холбогдож байгаа бөгөөд хурлын ирц 71 хувьтай байлаа гэж МАН мэдээлэв.