ТРАМП TWITTER-ЭЭР НАСААРАА ЖИРГЭХГҮЙ ЮУ

Дэлхийн мэдээ

Олон нийтийн Twitter сүлжээ  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувийн аккуантыг байнга блоколсноо мэдэгдсэн байна. Түүнийг хүчирхимйлэл сурталчилж, эрсдэл учруулахаар мэдээлэл илгээж дүрэм зөрчсөн гэж ийн хаажээ. Дональд Трампын сүлжээнд бичсэн жиргээний дараа “АНУ-д нөхцөл байдал хурцдан”, нэгдүгээр сарын 6-нд Конгрессын байрыг дайрсан асуудлыг дэлхий даяар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна. Гэхдээ Twitter эхлээд ноён Трампын аккуантыг түр хугацаагаар хааж байгаагаа мэдэгдсэн юм. 

Трамп нэг удаад нь өөрийнхөө төлөө санал өгөгчдийг “америкийн эх орончид” гээд “ирээдүйд бүр илүү санал өгцгөөнө” гэсэн бол хоёрдахь удаадаа “сонгогдсон ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд очихгүй” гэсэн юм. “Энэ хоёр жиргээний цаана улс оронд маш том үйл явдал, арга хэлбэр ерөнхийлөгч олон нийтийг хүчирхийлэлд уриалсан, тэднийг олноор нь дагуулах гэсэн санаа байна” гэж Твиттер компани блогтоо бичжээ. 

Ийм учраас хэрэглэгчийн @realDonaldTrump гэсэн аккуантын үйл ажиллагааг мөнхөд хааж байна гэсэн байна. Компани бас Twitter дэх “ирээдүйн зэвсэгт эсэргүүцлийн төлөвлөгөө тарж байна” гэх юм уу, АНУ-ын Капитол руу, 17 мужийн капитол руу нэгдүгээр сарын 17-нд дайрах төлөвлөгөө гэгчид анхаарлаа хандуулсан байна.