Урвагч Э.Магнайбаяр МАН-д урвасныхаа шанг хүртэж "Баянгол-Хүүхдийн зуслан"-гийн дарга болжээ. Сөрөг хүчний байр суурь ч илэрхийлж чадахааргүй болтлоо “навс ялагдаж”, сонгуульд ч бие даан оролцох чадамжгүй болж байгаа АН-ынхан 2020 оны орон нутгийн сонгуульд гудамжны намуудтай эвсэж оролцсон. Үүний үр дүнд найман аймгийг эс тооцвол бас л навс ялагдчихсан. Сонгуулийн үр дүнд МАХН-АН-тай хамтарч ялалт байгуулсан МАХН-ын түмтийн дарга Э.Магнайбаяр гэгч сүүлд нь “гурван өрөө орон сууц”, “өндөр үнэтэй авто машин”-ны үнэд хүрч МАН-д урвасан гэх шуугиан бий. Ямар үнэд хүрсэн нь баттай бус ч ямар ч гэсэн МАХН-аас МАН-д урваж “өндөгөөр нүдүүлсэн” нь үнэн. Тэгвэл тэрбээр МАН-д урвасныхаа шанг хүртэж албан тушаалд очоод амжжээ. Тодруулбал тэрбээр Баянгол дүүргийн харьяа “Баянгол Хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын дарга болжээ.
Баянгол-Хүүхдийн зуслан нь
Улаанбаатар хотоос 65 км зайд Горхи-Тэрэлжийн цогцолбор “Болорын аманд” ой мод, тунгалаг горхиор хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар байрладаг бөгөөд Мэлхий хад, Гүнжийн сүм, Хүүхэн хад, Гурван найзын агуй, Аръябалын хийд зэрэг газруудтай ойрхон оршино.
8 бүлэгтэй, бүлэг тус бүр 4 тасагтай, 1 тасагт 8 хүүхэд байрлуулах бөгөөд нэг ээлжиндээ 200-250 хүүхэд хүлээн авах боломжтой.
Хүүхдийн байгууллагад ажилладаг мэргэжлийн багш, эмч, эрүүл ахуйч, тогооч, туршлагатай удирлдлагын баг, менежер, аж ахуйн чадварлаг баг хамт олон ажиллана.
Хүүхдийн хүсэл сонирхол эрэлт хэрэгцээнд тулгуурласан урлаг спортын сонирхолтой ажлууд болон хувь хүний цогц чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүд, санаанд оромгүй олон сюрпризүүд, эрүүл аюулгүй орчин, амт чанартай хоол хүнс, амьдрах ухаанд сургах зэрэг олон хэлбэрийн ажлуудыг ээлж бүрт зохион байгуулж явуулдаг НЭГ ТЭРБУМ төгрөгийн төсөвтэй орон нутгийн өмчит байгууллага юм.
4 Сэтгэгдэл
buy generic lipitor 20mg <a href="https://lipiws.top/">where to buy atorvastatin without a prescription</a> order atorvastatin for sale
buy tadalafil 40mg for sale <a href="https://ordergnonline.com/">buy cialis 10mg pill</a> top ed pills
Дүлзэнтүгжилчалхабаяр гэж нэрлэе
сайхан зуслан урвагчийн зуслан нэртэй болох нь дээ