УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар боловсролын салбарын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Оюутны зээлийн асуудлаар маш олон гишүүн санал хэлж байна. Хэцүү цаг үед бүх оюутанд зээлийг тэгш байдлаар олгооч, ялгаварлал явагдаад байна гэсэн асуудал их яригдаж байгаа. Цар тахлын үед ингэж хүмүүсийг бухимдуулмааргүй байна. Боловсролын тухай хуулийг өргөн барихаас өмнө боловсруулах шатны сайтад тавьж салбар бүрийн хүмүүсээс санал аваач гэхээр БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн ойлгохгүй юм.
Засгийн газрын хуралдаанд өргөн бариад хуулийн төслөө байршуулна гэж байна. Харин ч өргөн барихаасаа өмнө хүмүүсийн саналыг авах ёстой. Засгийн газарт оруулчихвал өргөн баригдана. Тэгвэл чуулган дээр засагдах хэрэг гарна. Үүнээс өмнө том хуульдаа нухацтай хандаач.
Яагаад ард түмнээс нуугаад байдаг юм бэ? Энэ мэт зүйл дээр хариуцлагатай хандмаар юм. Цахим сургалтын үйл ажиллагааг ч гэсэн сайн байна гэж өөрсдийгөө хуураад байж болохгүй. Урагшаа харж ажиллахгүй бол боловсролын сайд дороо дэвхцээд байж болохгүй.Тал талаас эрдэмтэн судлаачид харж байна " гэлээ.
3 Сэтгэгдэл
buy lipitor 10mg online <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg cost</a> atorvastatin 80mg us
lana rhoades izle - https://lanarhoades.fun/ lana rhoades filmleri
order cialis 5mg generic <a href="https://ordergnonline.com/">tadalafil 5mg price</a> top erection pills