БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн
оюутнуудад олгож байгаа сургалтын төлбөрийн зээлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 4,439 оюутанд 3.1 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн зээл олгосон. Дотоодын оюутнуудын сургалтад зориулсан боловсролын зээлийн үйлчилгээ бий. 7,000 гаруй оюутны зээл хүлээгдэж байгаа. 2019-2020 онд дөрөвдүгээр курсээ төгссөн оюутнуудад зээл олгох асуудлыг өнгөрсөн оны тавдугаар сард шийдсэн.
2021 оны төсөвт 24.8 тэрбум төгрөг сургалтын төлбөрийн зээлд батлагдсан. Хүсэлт гаргасан, боловсролын зээлийн сантай гэрээгээ байгуулсан, 2.8-аас дээш голч дүнтэй 4,986 оюутанд зээлийг нь өгөхөөр бэлдэж байна.
Сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн зээлээр олгох 5.9 тэрбум төгрөг батлагдсан. Энэ нь ЭЕШ-ын шалгалтад 501-ээс дээш оноо авсан оюутнуудад олгох ёстой. Гэхдээ COVID-19-ийн үед эрүүл мэндийн салбарт сувилагч нэн шаардлагатай байгаа тул 2020-2021 оны хичээлийн жилд сувилагч мэргэжлээр элссэн 3,600 сувилагч оюутны судалгааг гаргаад сургалтын төлбөрийн зээлийг олгоход бэлэн байна. Нэн хэрэгцээтэй мэргэжлээр сураагүй ч гэсэн сургалтын төлбөрийн зээл олгооч гэсэн мөн 3,600 орчим оюутан байгаа” гэв.
14:08 2021/01/08
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаарх Шадар сайдын мэдээллийг сонсож байна.
Шадар сайд Я.Содбаатар "2020-2021 оны хичээлийн жилд 75 мэргэжлийн боловсролын байгууллагад 4,000 багш ажилтан ажиллаж, 40,165 сурагч суралцаж байна.
Дээд боловсролын 81 байгууллагад 11,970 багш ажилтан ажиллаж 147 мянган оюутан суралцаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 56 дотуур байранд 9,300 оюутан амьдарч байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан хичээлийн үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа.
Цахим сургалтын үйл ажиллагааны талаар 86 их, дээд сургуулийн оюутнаас судалгаа авахад 80.5 хувьтай сайн гэсэн дүгнэлт гарсан. Цэцэрлэг, ЕБС-ийн эхний улирлын амралтыг эхлүүлээд байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын эхний улирлын амралт нэгдүгээр сарын 5-наас эхэлсэн.
2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус, хосолмол, зайн болон цахим хэлбэрээр явуулах бодлого баримтлан бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ.
1 Сэтгэгдэл
order lipitor 40mg generic <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg online cheap</a> order atorvastatin 10mg generic