ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Нийгэм, Эдийн засаг

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.12/ ээлжит мэдээлэл хийлээ.

- Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа.
- Нийт батлагдсан тохиолдол 42 бөгөөд үүнээс 15 нь эдгэрсэн бол, ХӨСҮТ-д өдгөө 27 хүн эмчилгээ хийлгэж байна.
- 2020.05.11-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 80 шинжилгээ (PCR) хийжээ.

Үүнд:

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ,
- Тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 29 сорьц,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 21 жолоочид хийсэн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

- ХӨСҮТ-д нийт 102 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
- Улсын хэмжээнд ажиглалтын байруудад нийт 982 хүн тусгаарлагдаж байна.