Мал эмнэлгийн хяналтын явуулын пост гардуулан өглөө

Улс төр

ХХААХҮЯ, МЭЕГ-аас мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад дутагдалтай байсан Мал эмнэлгийн явуулын хяналтын пост, сумдын тасагт иж бүрэн компьютерийг өнөөдөр гардуулан өглөө. Эдгээр мал эмнэлгийн явуулын постыг Өлзийтийн уулзвар, Тавантолгой, Шар хөтөлд байрлуулахаар төлөвлөсөн байна.  Энэхүү постуудыг малын халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд лабораторийн зориулалтаар ашиглах боломжтой юм.  

Ийнхүү ХХААХҮЯ, МЭЕГ-аас Дэлхий нийтэд тархаад байгаа Корона (COVID-19) вирусын болзошгүй аюулаас сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед орон нутагт мал эмнэлгийн мэргэжилтнийг ажиллах нөхцөлөөр хангахад онцгой анхаарч ажиллаж байна.

ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан “Жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой Мал эмнэлгийн иж бүрэн хяналтын явуулын постыг гардуулан өгч байна. Энэ төхөөрөмжийг ашиглаад нийслэлийнхээ хүн амын хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийхэд онцгой анхааран ажиллах нь зүйтэй юм. Өнгөрсөн жилийн “Малын эмч нарын  анхдугаар хурал”-ын шийдвэрийн хүрээнд ХХААХҮЯ, МЭЕГ-аас төсвийг шийдвэрлэж, дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэв.  

 

Эх сурвалж: ХХААХҮЯ