Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 101 бүтээлд патент олгожээ

Нийгэм, Эдийн засаг

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 135 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 26 (16.1хувь)-гаар буурчээ.

Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 28 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.

Иргэн, хуулийн этгээдээс 2020 оны эхний 4 сард ирүүлсэн 101 бүтээлд патент олгосны 34 нь шинэ бүтээлийнх, 67 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 25 (42.4хувь)-аар буурч, бүтээгдэхүүний загварын патент 31 (86.1хувь)-ээр өсжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.