Говьсүмбэр аймагт шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Нийгэм, Эдийн засаг

Өнөөдөр зарим газраар салхи шуургатай байна. Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Иймд иргэд та бүхэн замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн аюулгүй байдалд анхаарч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Говьсүмбэр аймагт яг одоо шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.