Хууль зөрчин загас агнажээ

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8 зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаандзагасны үржлийн үе байдаг тул энэ үеэр агнуур хийхийг хориглосон байдаг.

Тэгвэл хууль зөрчин загас барьсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багт түр оршин суух эрхтэй БНХАУ-ын иргэн А гэгч нь 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр загас барьсан байна. Тэрбээр 74 ширхэг Сазан загас барьсан байжээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба