БНСУ-ын алдарт найруулагч Ким Ки Дук "Ковид-19"-ийн улмаас нас баржээ

Дэлхийн мэдээ

 

БНСУ-аас дэлхийд нэрээ тамгалсан алдарт найруулагч Ким Ки Дук Ковид-19 халдварын улмаас нас барсан тухай мэдээлэл цацагдлаа. 59 настай байсан тэрээр Латви улсад арваннэгдүгээр сарын 20-нд Журмалад байшин авах гэж очсон байж. Удалгүй түүнийг хуваарьт уулзалт, ажлууддаа очихоо больж эхлэхэд туслахууд болон ажилчид нь санаа зовж эхэлсэн ба эмнэлгүүдээр хайж эхэлжээ. 

Харамсалтай нь найруулагч өнгөрөгч баасан гарагийн шөнө 1 цаг 20 минутад Ковид-19 халдварын улмаас таалал төгсжээ.

Та алдарт найруулагчийн бүтээлүүдээс сонгон үзэж, хүндэтгэл үзүүлээрэй. Танд санал болгох үүднээс "Pieta", "3-Iron", "The Isle", "Spring, Summer, Fall, Winter... and Spring" кинонуудын трейлерийг хүргэж байна.

Pieta (2013)

3-Iron (2004)

(Үнэхээр гайхалтай кино)  

The Isle (2000)

Spring, Summer, Fall, Winter... and Spring (2003)

Moebius (2013)

Arirang (2011)