Британийн “Oardacity” баг монгол хүүхдүүдэд хандив цуглуулахаар 4800 км-ийн зайд сэлүүрт завиар өрсөлдөнө

Дэлхийн мэдээ

Британийн иргэн Harry Hearn, Alex Soskin, Ed Batchelor, Tom Phillips нар 12 дугаар сарын 12-нд дэлхийн хамгийн аюултай гэгдэх Атлантын далайд зохиогддог сэлүүрт завины уралдаан “Talisker Whiskey Atlantic Challenge”-д оролцож 4800 км-ийн зайд оролцоно.

Тус тэмцээнд 20 гаруй баг өрсөлдөх бөгөөд Британи улсаас оролцож байгаа “Oardacity” баг Монголын зорилтод бүлгийн хүүхдүүдэд туслах зорилгоор Кристина Нобелийн хүүхдийн санд хандив босгох зорилгоор энэ чэллэнжид оролцож өөрсдийгөө сорьж байгаа аж. Кристина Нобелийн хүүхдийн сан нь 1991 онд байгуулагдсан Монгол болон Вьетнамын багачуудыг дэмжин, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд бие даасан иргэн болж төлөвшүүлэхээр ажилладаг.



“Talisker Whiskey Atlantic Challenge” нь дэлхийд хамгийн их тэсвэр тэвчээр, эр зориг шаардсан хүнд тэмцээнүүдийн нэг гэдгээрээ алдартай. Хандиваар цугласан мөнгө Кристина Нобелийн хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй Монголын эмзэг бүлгийн хүүхдүүд чиглэсэн тэр дундаа боловсролыг дэмжих төсөл, хүчирхийллийн эсрэг зэрэгт хөтөлбөрт зориулагдана.
“Oardacity” багийн гишүүд £200,000.000 фунт стерлингийн хандив цуглуулах зорилготой бөгөөд одоогоор £71,066.15 фунтын хандив цуглуулаад байна.

Та энд дарж хандивын үйл ажиллагаанд оролцох боломжтой юм.