Хятад хакерууд манай төрийн байгууллагын сүлжээнд халджээ

Дэлхийн мэдээ
Хятадын хакерууд Монгол Улсын төрийн байгууллагуудын ашигладаг сүлжээнд халдсан байна гэж словакийн кибер аюулгүй байдлын салбарт ажилладаг ESET компани мэдээлснийг америкийн технологийн мэдээллийн ZDNet хэвлэл арванхоёрдугаар сарын 10-нд дамжуулсан байна. Энэ халдлагын өнгөрсөн зургадугаар сард болсон гэжээ.
Мэдээлэл боловсруулагчдынхаар бол халдлагад өртсөн сүлжээнд Монголын төрийн 430 гаруй компани хамрагддагийн дотор Ерөнхийлөгчийн ажлын алба, Хуульзүйн яам, Эрүүл мэндийн яам, нутгийн хууль хяналтын байгууллагууд, дунд шатны төрийн байгууллагууд байдаг байна.
ESET-ийн мэргэжилтнүүдийн баталж байгаагаар бол хакерууд 2018 оноос хойш энэ сүлжээ нэг бус удаа халдаж байгаагаас 2020 оны зургадугаар сарынх хамгийн амжилттай буюу хор хөнөөлтэй байсан гэнэ.
Avast компанийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол энэ хакерууд хятадын төрийн байгууллагатай холбоотой гэж байна хэмээн “Красная весна” хэвлэл мэдээлжээ.