Япон төрөлт өсгөхөд хиймэл оюун ухаан ашиглана

Дэлхийн мэдээ
Японы Засгийн газар хүүхэд төрүүлэх явдал эрс багассантай хиймэл оюун ухааны тусламжтайгаар тэмцэхээр шийдвэрлэсэн байна. Би-би-си агентлагийн бичсэнээр бол энэ нь япончуудад гэр бүлээ сонгоход нь туслах сервис бүтээх замаар хэрэгжүүлэх төсөл гэнэ. Үүний тулд дараа жилийн төсөвд хоёр тэрбум йен төлөвлөж байгаа юм байна.
Хиймэл оюун ухаан нь мэдээллийн сангаас түүвэрлэн шинжилгээ хийж тухайн хүнд тохирох, хүнийг нь сонгоход туслах юм байна.
Японд өнөөдөр гэр бүл болох нас улам өндөрсөж, хосууд хүүхэд гаргахаа төвдсөөр байгаагаас хүн ам нь хэт хөгширч байгаа юм.
Зөвхөн өнгөрч байгаа онд гэхэд л 128 сая хүн амтай Японд дөнгөж 865 мянган хүүхэд төржээ. Ийм байдлаар үргэлжилбэл Япон улс XXI зууны эцэс гэхэд ердөө 53 сая хүнтэй болох төлөв байгаа юм байна.