ОУХБ: Эдийн засаг ирэх онд сэргэж чадна

Дэлхийн мэдээ
Дэлхийн эдийн засаг ирэх 2021 онд коронавирусийн цохилтоос ангижирч бүхэлдээ сэргэж чадна гэж Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага төсөөлж байна.
Ийм өсөлтөд хүрэхийн тулд хамгийн гол нь олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй гэжээ. Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Анхель Гурриа “Коронавирусийн хэд хэдэн вакцин ирэх онд үр дүнгээ өгч хүн ам халдвараас сэргийлж чадах найдлага байна. Гэхдээ эдийн засгийн сэргэлтэд хүрэхэд удаан, хүнд зам хүлээж байна” гэсэн байна.
Тус байгууллага дэлхийн Дотоодын нийт бүтээгдхүүний уналтыг энэ онд 4.2 хувь гэж байгаа бол ирэх 2021 онд өсөлт нь 4.2 хувь байх болно гэж төсөөлж байна. Евро бүсийн Дотоодын нийт бүтээгдхүүний уналт энэ онд 7.9 байсан бол ирэх онд 7.5 хувь болж буурна, харин Хятад л дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын хувьд энэ онд нэмэх үзүүлэлттэй гарах юм байна.
Олон улсын хатын ажиллагааны байгууллагын ерөнхий эдийн засагч Лоуренс Бун “Эдийн засгийн өсөлт вакцинжуулах ажлын үр дүнгээс шууд хамаарна. Вакцины нөлөөлөл маш хурдан мэдрэгдэх юм бол өсөлт төдийчинээ хүчтэй байх болно. Вакцинжуулах ажил саатах юм бол шинэ вирус тархах аюулыг хянах боломж алдагдаж нөхцөл байдал хүндэрнэ” гэжээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээнд эдийн засгийг сэргээхийн тулд бага дунд бизнесийг дэмжих ажлыг бэхжүүлэх хэрэгтэй гээд Гурриа коронавирусийн эсрэг вакцин олон улсын хамтын ажиллагаанд маш чухал гэсэн байна. “Сайн сайхан амьдрал руу эргэн орж, хөгжлийн замаа үргэлжлүүлэн өсөлтөд хүрэхэд дэлхий дахины хамтын ажиллагаа зайлшгүй чухал” гэж Рурриа хэлжээ.