Засгийн газраас хүүхдийн мөнгийг 2020 оны 4-р сарын 1-нээс 10-р сарын 1-нийг хүртэлх зургаан сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөг нэмж, 30 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж, эхний 30 мянган төгрөг хүүхдүүдийн дансанд орсон.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дээрх хугацаанд хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж, эхний сарын зөрүү болох 70 мянган төгрөгийг өнөөдөртөө багтаан хүүхдийн дансанд шилжүүлнэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлсэн.
Засгийн газраас гаргасан энэ шийдвэр өдөртөө хэрэгжиж эхэлжээ. Өнөөдөр Улаанбаатар хотын банк, Төрийн банкнаас хүүхдийн мөнгөө авдаг иргэдийн дансанд зөрүү 70 мянган төгрөг ороод эхэлсэн байна.
1 Сэтгэгдэл
buy cialis 40mg sale <a href="https://ordergnonline.com/">cheap generic cialis</a> buy generic ed pills