МАН-ын 15 тэрбумын асуудлыг шалгуулахаар иргэн М.Амгаланбаатар өнөөдөр /2020.05.06/ АТГ-т хандлаа.
Иргэн М.Амгаланбаатар:
-АТГ-т МАН-ын судалгааны санхүүжилт буюу нэг горилогчоос 50 сая, нийт нэр дэвшигчдээс 15 тэрбум төгрөг цуглуулах болсон талаар судлуулахын тулд гомдол гаргалаа. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН-ын 60 тэрбумын гэх хэрэг ил цагаан видео, аудио хэлбэрээр дэлгэгдсэн. Төрийн албан тушаал, эрх мэдлийг улаан цайм наймаалцаж байгаа асуудал яригдаад үүнийг МАН-ын тухайн үеийн болон одоогийн удирдлагууд эсэргүүцэж байсан боловч үнэн нь тогтоогдоод тодорхой тооны хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээсэн. Мөн 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө үүнтэй ижилхэн тодорхой бус судалгааныхаа ажлыг 50 сая төгрөгөөр санхүүжүүлж байна гээд олон нийтэд ил боллоо. Үүнийхээ дагуу л миний бие иргэнийхээ үүргээр АТГ-т хандаад “иргэн Амгаланбаатар миний бие 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас оролцохдоо өмнөх 2016 оныхоо алдааг давтаж, бохир заваан үйлдлийг ахин хийж байгаа юм болов уу” гэж хардан энэхүү гомдлыг гаргасан. Тухайн үеийн хууль, хүчний байгууллага МАН-ын 60 тэрбумын хэргийг эвлүүлэг, санаатай гүтгэлэг гэж байсан боловч үнэн нь тогтоогдсон. Яг үүнтэй адил хуулийн хүрээнд, үндэслэлтэйгээр МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн санхүүжилтийг тодорхой шалгаж өгөөч ээ гэж хандаж байна.
Намуудын улс төрийн санхүүжилтийг ил тод байлгах үүднээс МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэхдээ “Манай нам нэр дэвшигчээсээ мөнгө авахгүй” гэсэн.
Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газраас нэг нэр дэвшигчээс 400-500 сая орчим төгрөгний зардал гарна гэж мэдэгдсэн.Үүнд нь тодорхой тооны шадар ухуулагч, туслагч, хэвлэлийн зардал гаргана гээд заагаад өгсөн байна лээ. Гэвч манай намын зүгээс санхүүжилтаа нэр дэвшигчдээсээ авахгүй гэж байгаа нь энэ эх үүсвэрээ өөр буруу эх үүсвэрээс буюу авилгал, хээл хахууль, төрийн өндөр албан тушаалыг зарсан байдлаас олох үндэслэлтэй гэсэн хардлага надад байна. Тэр зардлыг л МАН яаж босгох гээд байгаа юм бэ? энэ нь ил тод бус байна. Энэ нь яг нөгөө 60 тэрбумын схем шиг зүйл байж магадгүй гэж би үзээд байна. Ардчилсан намын нэр дэвшигчээсээ 100 сая төгрөгийг авч байгаа нь зөв үйлдэл хэмээн үзэж байна.
Учир нь одоогийн Монголын улс төрийн намуудын болж бүтэхгүй байгаа, авилгал хээл хахууль цэцэглэн хөгжөөд байгаагийн гол буруутан бол улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал.
Ардчилсан нам үүнийгээ ил тод зарласнаар тодорхой хэмжээний татвар өг гэсэн нь зөв үйлдэл. Харин нуугаад хаагаад, тэгснээ албан бичиг дээрээ ийм зүйл гаргаж байгаад нь иргэний хүний зүгээсээ хардалт төрөөд АТГ-т өгч байна. 76 мандатаас гадна, нэр дэвшигч, горилогч нар их байгаа, эдгээр нь нийлээд 15 тэрбум төгрөг болоод байна. МАН энэ жил үнэхээр зардал өндөртэй төсөв баталсан. Зөвхөн энэ 50 сая биш, энэ 2020 онд гаргах МАН-ын УИХ-ын сонгуулийн зардал, санхүүжилтийг шалгуулмаар байна.
1 Сэтгэгдэл
order generic tadalafil 40mg <a href="https://ordergnonline.com/">tadalafil medication</a> best place to buy ed pills online