Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгажээ

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын нутаг дэвсгэрт телевизийн дахин дамжуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдэд Оюуны өмчийн газрын 2020 оны төлөвлөгөөт шалгалтын хуваарийн дагуу хяналт шалгалт хийжээ.

Уг хяналт шалгалтаар Зохиогчийн эрхэд хамаарах Олон улсын гэрээ, конвенц, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай”, “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн хэрэгжилт Зохиогчийн эрхийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөл болон гэрээгээр ашиглаж байгаа эсэх  зэрэг удирдамжид зааснаар телевизийн дахин дамжуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа

  1.  “Юнивишн” ХХК
  2. ”ДДЭШ” ХХК
  3. ”Скай медиа корпораци” ХХК
  4.  “Монсат Нэтворк” ХХК
  5. “Эн Би Си” ХХК
  6. “Сансар кабель” ХХК
  7. Шинэ сансар кабель ХХК зэрэг хуулийн этгээдүүдийг хамруулжээ.

Энэ удаагийн төлөвлөгөөт шалгалтанд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, зохиогчийн эрхэд хамаарах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт хангалттай, холбогдох зохиогчийн эрхийн гэрээнүүд хийгдсэн байна гэж үзэж байна. Цаашдаа олон суваг дамжуулах үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдээс сонгож, нарийвчилсан хяналт шалгалтыг тухайн объектод очиж контент борлуулагч хуулийн этгээдүүдтэй болон телевизүүдтэй байгуулсан зохиогчийн эрхийн холбогдолтой гэрээнүүдийг нэг бүрчлэн шалгах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.