А.Амбасэлмаа: 22 хүнд шинжилгээнд коронавирус илэрлээ

Нийгэм, Эдийн засаг
Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 
 
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэндүгээр сарын 27-нд нийт 11929  хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс  22 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
 
Улаанбаатар хотод таван тохиолдол бүртгэгдсэн. Нэг нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, хоёр нь ажиглан тусгаарлах байранд байсан.Нөгөө хоёр нь өчигдрийн батлагдлсан тохиолдлын ойрын хавьтал буюу тусгаарлалтад байсан иргэдээс илэрсэн.
 
ЭМЯ: 22 хүнээс коронавирус илэрч, дотоодын нийт халдвар 318 боллоо
 
Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул 2,  Дорноговь аймагт 1 тохиолдол шинээр бүртгэгдсэн. 
 
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 318 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 
 
Улаанбаатарт 70  
 
Сэлэнгэ аймагт 167
 
Орхон аймагт 22
 
Дархан-Уул аймагт 35
 
Дорноговь аймагт 21
 
Говьсүмбэр аймагт 3
 
ЭМЯ: 22 хүнээс коронавирус илэрч, дотоодын нийт халдвар 318 боллоо
 
Өчигдөр зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол бүртгэгдсэн. Халдвар ТИР машины жолооч нараас илэрсэн бөгөөд хоёр нь монгол нэг нь ОХУ-ын иргэн нэг нь Беларусь улсын иргэн байна.
 
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 760, эдгэрсэн 347 байна. 
 
Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош батлагдсан 406 хүн эмчлүүлж байгаагаас нь 
 
Маш хүнд 2 хүн байна. хүнд-8
 
хүндэвтэр-73
 
хөнгөн 323 хүн байна. Жирэмсэн эмэгтэй хоёр байна. Насны байдал нь 2-94 насны хүмүүс халдварт өртсөн” гэв.