ХӨСҮТ-д хоёр хүний биеийн байдал маш хүнд байна

Эрэн сурвалжлах

Монгол Улсын хэмжээнд нийт 11 929 хүнд PCR шинжилгээ хийснээс 22 хүнд коронавирусний халдвар илэрсэн талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. Улаанбаатар хотод 5, Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул аймагт 2, Дорноговь аймагт 1 бүртгэгдсэн бол Орхон, Говьсүмбэр аймагт нэмж бүртгэгдээгүй байна. Мөн гаднаас зөөвөрлөгдөж ирсэн дөрвөн тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд дотоодод илэрсэн тохиолдол 318, нийт 760 болж байна. Эдгэрсэн 347, ажиглалтад 24, гэрийн ажиглалтад 1 шилжсэн бол 322 хүний ажиглах хугацаа дууссан байна. ХӨСҮТ-д хоёр хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.