Эмч КОВИД-19 өвчтөн амьдралынхаа сүүлийн мөчид юу хардгийг үзүүлжээ

Дэлхийн мэдээ

АНУ-ын Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны төвийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Кен Реми КОВИД-19 оноштой өвчтөнүүд амьдралынхаа сүүлийн мөчид юу хардаг болохыг дүрс бичлэгээр үзүүлжээ.

Энэ дүрс бичлэгийг хийх сэдлийг халдварын улмаас саяхан хорвоог орхисон нэгэн өвчтөн нь өгчээ. Тэрбээр ар гэрийнхэнд нь өөрийн биеэр энэ талаар дуулгасан байна.

Дүрс бичлэгийн эхэнд Реми камерыг өөрийн нүүрнээс хэд хэдэн удаа холдуулж, ойртуулдаг. Түүний хэлснээр, хүчил төрөгчийн хурц дутагдалд орсон хүн эргэн тойрны хүмүүсийг ингэж хардаг байна. Дараа нь тэрбээр амьсгалын гуурс болон ларингоскоп төхөөрөмжийг харуулсан нь өвчтөнд суулгасан амьсгалын гуурсыг дүрсэлсэн гэнэ.

Дүрс бичлэгийн сүүлд Кен Реми бүх хүнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хувийн ариун цэврийг сахиж, амны хаалт зүүж, гараа угааж, хүн хоорондын зайг хатуу баримтлахыг уриалсан байна.