Цагдаагийн алба хаагч өсвөр насны ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛЖЭЭ

Эрэн сурвалжлах

Цагдаагийн алба хаагч согтуурсан үедээ насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн ноцтой хэрэг гарсан байна. Энэ тухай тодруулбал, өнгөрөгч баасан гараг буюу  арваннэгдүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны байранд дээрх хүчингийн хэрэг үйлдэгдсэн байна.

Уг хэргийн сэжигтэн Г гэгч нь тухайн өдөр ажлын байрандаа архидан согтуурсан байсан гэх ба насанд хүрээгүй 17 настай хоёр охиныг хүчирхийлж, хохирогч охины ээж нь хэргийн тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Ингээд шалгалтын ажиллагаа явуулахад, хэргийн газраас “Грантс” нэртэй вискиний шил, биологийн шингэнээр бохирлогдсон цаас зэргийг хураан авчээ. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.