Хичээлдээ яваад, сураггүй болсон охины МӨЧИЛСӨН ЦОГЦОС олдлоо

Эрэн сурвалжлах

Өнгөрөгч шөнө өсвөр насны охины амь насыг хохироогоод, цогцсыг  мөчилж шуудайнд хийсэн онц ноцтой хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, гэмт хэрэгтнийг яаралтай эрэн сурвалжилж эхэллээ.

Талийгаач охин нь арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гараад өнөөдрийг хүртэл сураггүй болоод байсан ба ар гэрийнхнийх нь хүсэлтээр охиныг эрэн хайж байсан байна.

Тэгвэл өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайтай зүйлс олдсон нь талийгаач охины цогцос байжээ.

Хэргийн тухай дуудлагыг тухайн хорооны оршин суугч цагдаагийн байгууллагад өгсөн гэх ба дээрх шуудайнуудаас муухай үнэр гарч байна гэдэг мэдээллийг өгсөн байна.

Улмаар уг дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулж, сураггүй болоод байсан 16 настай охины цогцос мөн болохыг тогтоожээ.

Хэргийн газраас талийгаач охины эд зүйлс, хичээлийн дэвтэр зэрэг нь олдсон гэх ба албаныхан гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.