Нас барсны баримт хуурамчаар үйлдэж, иргэдийг постоор нэвтрүүлсэн этгээдүүдийг илрүүлжээ

Нийгэм, Эдийн засаг

Эрүүгийн цагдаагийн алба Цахим ажил гэх хуурамч фейсбүүк хаягаар дамжуулан "Орон нутгаас нийслэлд ирээд гацсан иргэд холбоо барина уу" гэх зарыг цахим хуудаст байршуулж, нас барсны бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэн хяналт шалгалтын постоор иргэдийг нэвтрүүлсэн зургаан үйлдлийг илрүүлжээ. 36 настай Б, 33 настай У нар энэ хэргийг үйлдсэн байна. Тэднийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст залилах гэмт хэргээр яллагдагчаар татан шалгаж байх хугацаанд энэ хэргийг үйлджээ. Тэд нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэж, иргэдээс 250 мянган төгрөг авч байжээ. Хэргийг Булган аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүлсэн байна. Хуурамч бичиг баримттай иргэд хэдийгээр хотын постыг нэвтэрсэн ч Булган аймаг руу нэвтрүүлээгүй байна.

IFrame