"Ногоон гарц"-ыг тогтвортой хэрэгжүүлнэ

Улс төр

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдаан өнөөдөр цахимаар боллоо./2020.11.23/ 

Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод эрт хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ. Цар тахлын нөхцөл байдалд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахын төлөө нягт хамтран ажиллаж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаашид ч тогтвортой хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна. 

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг тогтвортой явуулахын зэрэгцээ уул уурхайн бус салбар, түүний дотор хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, мах, махан бүтээгдэхүүн, хөх тариа, улаан буудайн гурил зэрэг бүтээгдэхүүний худалдааг дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлэхээ талууд илэрхийлжээ.