Youtube контент бүтээгчдэд мөнгө төлөхгүйгээр нэмэлт зар сурталчилгаа байршуулна

Бусад

Youtube компани контент бүтээгчдэд мөнгө төлөхгүйгээр нэмэлт зар сурталчилгаа байршуулна гэж мэдэгдлээ. Компани одоогоор хандалт ихтэй контент бүтээгчдийн видеоны өмнө болон тоглуулах үеэр зар сурталчилгаа гаргаж түүнийхээ орлогыг контент бүтээгчидтэй хуваалцдаг билээ.

Ийнхүү орлого хуваалцдаг зар сурталчилгаанаас гадна нэмэлт сурталчилгаа байршуулснаар хэрэглэгчид, видео үзэж буй хүмүүс илүү их зар сурталчилгаа үзэх шаардлагатай болох юм.

Youtube-д видео байршуулдаг channel/суваг/-ууд 1000-аас их дагагчтай эсвэл видеог нь жилд 4000-аас олон хүн үздэг бол зар сурталчилгаанаас ашиг олох боломжтой болдог. Гэвч зар сурталчилгаа байршуулах тухай "Youtube Partner Programme"-д бүртгэлгүй сувгууд зар сурталчилгаанаас ашиг олох боломжгүй гэж компаниас мэдэгдсэн юм.