А.Амбасэлмаа : Сэлэнгэ аймгийн нийт өвчлөл 96 болж тус аймгийн төв Сүхбаатар хот, Мандал сум гэсэн хоёр том голомт байна

Нийгэм, Эдийн засаг

Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ЭМЯ болон холбогдох эх сурвалжаас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа. 17:00 цагийн мэдээллийг хүргэж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр 11:00 цагаас хойш Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 629 боллоо. Сэлэнгэ аймгийн нийт өвчлөл 96 болж тус аймгийн төв Сүхбаатар хот, Мандал сум гэсэн хоёр том голомт байна. 

Үүнээс эдгэрсэн 340 байна. 

Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 40 

Сэлэнгэ аймагт 96 

Орхон аймагт 17

Дархан-Уул аймагт 20

Дорноговь аймагт 17

Говьсүмбэр аймагт 1 байна.

11 сарын 10-наас хойш 801 ойрын хавьталыг илрүүлээд шинжилж байна. Мөн хоёрдагч хавьтал 7500 хүнийг илрүүлэн тандалт шинжилгээ хийж байна. Ойрын хувьтлагы бид илрүүлсэн тухай бүрд шинжилгээ оруулах тандалт хийж байгаа" гэв.