ЭМЯ: 26 тохиолдол шинээр бүртгэгдэж дотоодын халдвар 172 боллоо

нийгэм

Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ЭМЯ болон холбогдох эх сурвалжаас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа. 11:00 цагийн мэдээллийг хүргэж байна. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Л.Нарангэрэл "Дэлхийн 218 улс оронд коронавирусийн халдварын 57.2 сая тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 24 цагт дэлхий дахинаа 641 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан байна. 

Манай улсын хувьд коронавирусийн батлагдсан тохиолдол 608 боллоо. Сэлэнгэ аймагт коронавирусийн дайралтын хувь 7 буюу халдвар авсан нэг хүн 7 хүнд халдвар тараахаар байгаа бол Улаанбаатар хотын хувьд дайралтын хувь 4.2 хувьтай байна.  48012 хүн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан байна"

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 1305 хүнд шинжилгээ хийсэн байна. Арваннэндүгээр сарын 21-ны 17:00 цагаас хойш нийт 26 тохиолдол бүртгэгдсэн. Үүнд Улаанбаатар 2,  Сэлэнгэ 19, Дорноговь 1, Дархан-Уул аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн. 

ЭМЯ: 26 тохиолдол шинээр бүртгэгдэж дотоодын халдвар 172 боллоо

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 172 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

  • Улаанбаатарт 40 
  • Сэлэнгэ аймагт 77 
  • Орхон аймагт 17
  • Дархан-Уул аймагт 20
  • Дорноговь аймагт 17
  • Говьсүмбэр аймагт 1

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 608, эдгэрсэн 337 байна.

ХӨСҮТ-д 254 хүн эмчлүүлж байгаагаас нь 

хүнд-3

хүндэвтэр-41

хөнгөн 220 хүн байна. 

11 сарын 22-ны байдлаар нийт ойрын хавьтал 801 хүнийг олж тусгаарлах тандалт хийх ажлыг зохион байгуулж байна. 

Нийт халдвар авсан иргэдийн 52 хувь нь шинж тэмдэггүй явж байна. Энэ нь өөрийгөө мэдэхгүй яваад байх эрсдэлтэй байна. Харин 19 хувь нь уушги, зүрхний архаг өвчинтэй байна. Ихэвчлэн хуурай ханиалгах хэлбэр 15.5 хувьд нь байна. Томуугийн улирал явж байгаа болохоор ханиад хүрсэн гэж андуурах явдал гарах вий. Үнэр, амт мэдрэхгүй болох шинж тэмдэг илэрвэл тайвширч болохгүй, эмнэлэгт хандах хэрэгтэй. Халдвар авсан иргэд 4-72 насныхан байна. 0-9 насны хүүхэд 6.5 хувь байна. Дундаж наслалт 32. Халдварын нууц үеийг 14 хоног гэж тогтоосон байдаг" гэв.