А.Амбасэлмаа: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дөрвөн хүнд коронавирус илэрлээ

Нийгэм, Эдийн засаг

Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ЭМЯ болон холбогдох эх сурвалжаас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа. 
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11:00 цагаас хойш шинэчлэгдсэн мэдээгээр дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ дөрвөн тохиолдол Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас илэрлээ. Ингээд Дорноговь аймагт нийт батлагдсан тохиолдол 16 болж үүнээс 13 нь Замын-Үүд сумаас илэрлээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд дөрвөн хүнээс коронавирус илэрлээ

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 146 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

  • Улаанбаатарт 38 
  • Сэлэнгэ аймагт 58
  • Орхон аймагт 17
  • Дархан-Уул аймагт 16
  • Дорноговь аймагт 16
  • Говьсүмбэр аймагт 1

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 582, эдгэрсэн 337 байна. 
ХӨСҮТ-д 238 хүн эмчлүүлж байгаагаас нь хүнд хоёр, хүндэвтэр 42, хөнгөн 194 хүн байна" гэв.